Live Chat

Alternative content

Get Adobe Flash player

Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн


  • ACTIVE MINERALS /Эрдсийн бэлдмэл/

    Noimage

    Цайр, селени, хром, зэс болон магни зэрэг 5 төрлийн эрдэс бодис агуулсанаар бие махбодийн дотоод бодисын солилцоог тэтгэж эрүүл байх үндэс суурийг тавьж байгаа юм.
    Е аминдэм, нимбэгний үнэртэн тос болон perilla үрний тос агуулсанаар эрдэс бодисын шимэгдэлтийг тэтгэдэг.
    Харшилтай хүмүүс хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь эрдэс бодисын агууламж зөв зохистой байгаа тул дархлааны системийг дэмждэг. Бие махбодийн дархлаа сулрах үед харшлын сэдрэл өндөрсдөг.


    Цайр: хэрвээ цайр дутагдвал өсөлт зогсох, төмсөг жижигрэх, түрүү булчирхай томрох, бэлгийн үйл ажиллагаа сулрах, арьс гэмтэх, хөгшрөлтийн хүрэн толбо гарах, хатиг, мундас гарах зэрэг сөрөг үзэгдэлүүд бий болно. Мөн цус багадах, ам гэмтэх, амт үл мэдрэх, шарх удаан эдгэрэх, шартах, согтох, урагт нуруу мурийх, цоорхой тагнай, ивэрхийтэх зэрэг сөрөг үр дагавар илэрнэ.

    Селени: нь эсийн мембран/бүрхүүл/-ийг гэмтээх чөлөөт радикалуудаас эсийг хамгаалах ферментийг идэвхижүүлж өгч байдаг. Мөн бамбай булчирхайн дааврийн бодисын солилцоог дэмждэг. Аминдэм Е нь антиоксидант шинж чанартай буюу чөлөөт радикалаас эсийг хамгаалдаг. Тэгвэл аминдэм Е нь селенийн хамт антиоксидант шинж чанарыг үзүүлдэг байна. түүнчлэн хавдраас урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой. Селени дутагдахад зүрхэнд өөрчлөлт орох, мах булчин өвдөх зэрэг сөрөг нөлөө илэрдэг байна.

     Хром: Өнгөрч буй 40 жилд хром хүний хоол тэжээлд хэр чухал болох талаар тодорхойлж ирсэн. Тус эрдэсийн талаар гүйцэд судлагдаагүй байна. Гэхдээ хром дутагдахад тухайн хувь бодгалиас шалтгаалан 2 төрлийн чихрийн шижин үүсэх шалтгаан байна. Судалгаанаас үзэхэд хром нь глюкозийг эсийн мембранаар инсулин дааврын хамт харилцан бие биенээ дэмжин нэвтрүүлж бодисын солилцоонд оролцуулдаг. Хром дутагдахад цусан дахь глюкозын хэмжээг тогтвортой байлгах хяналт суларч улмаар чихрийн шижинээр өвчлөх магадлал өндөрсдөг байна.

    Зэс: нь хүний биеийн жингийн кг тутамд 1,4-2,1мг хэмжээтэй агуулагдаж байдаг бөгөөд биеийн элэг мах булчин болон ясанд их хэмээтэй тархсан байдаг. Бие организмд зэсийн дутагдалд орвол өөх тосны бодисын солилцоо алдагдан холестерний хэмжээ ихсэж артериосклероз өвчин тусдаг.

    Магни: нь Яс үүсэхэд нөлөөлж, ясны эдэд агуулагдана. Булчин, мэдрэлийн үйл ажиллагаа хэвийн явагдахад үүрэгтэй. Биеийн массын 0.02-0.03% эзэлнэ.

    Үнэ: 41250 ₮
    More
  • VITAMIN 500 CXB / СхВ Аминдэмийн бэлдмэл /

    Noimage

    Нэг шахмалд С, Р, Н болон В-ийн төрлийн 7 аминдэм тус тус агуулсан.
    Нэг шахмалд 500 мг С аминдэм агуулагдах бөгөөд хүнд зайлшгүй  
    шаардлагатай хэмжээ гэсэн үг. Гоо сайхан байхад чухал нөлөөтэй арьсны
    меланины (арьсны өнгийг тодорхойлдог нөсөө) зохицуулалтанд оролцох
    болон стресс тайлахад чухал үүрэгтэй.
    В2, В6, биотин ба С аминдэмийг зохистой хэмжээгээр 
    агуулдаг тул арьсанд батга үүсэх, түүнийг хуурайшихаас хамгаална.
    Энэхүү бүтээгдэхүүнд байгаа С болон В аминдэмүүд нь бүгд усанд уусдаг 
    тул хүний бие махбодид хуримтлагддаггүй болно.

    Үнэ: 29700 ₮
    More
  • Харшилийн эсрэг бэлдмэл

    Noimage

    - Ургамлын тоосжилтын харшилаас хамгаалах хамгийн сайн  найрлагатай. 
    - 8 төрлийн аминдэм болон эрдэс бодисууд нь бие махбодийн дархлааг сайжруулж улмаар салст бүрхэвчийн эсэргүүцэх чадварыг сайжруулж харшилын сэдрэлийг багасгана. 
    - DHA, EPA ба дрожжийн эсийн хана нь бие махбодийн төлөв байдлийг сайжруулдаг.
    - Butterbur өвсний шүүс, perilla ургамлын ханд, сарнайн охь тухайн илрэн гарч буй шинж тэмдэгийг намжаах үйлчилгээтэй.
    - Нойр хүргэх болон өлсгөх гэх мэт давхар үйлдэлгүй тул санаа зоволтгүй хэрэглээрэй.

    Харшилийн шинж тэмдэг:

    Нүд ба хамрын хэсэг:
     - Нүд улайх
     - Нүд загатнах
     - Шингэн нус гарах
     - Найтаах
     - Хамар битүүрэх
     - Хоолой сэрвэгнэх

    Бусад тохиолдол:
     - Толгой өвдөх
     - Ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах
     - Арьс загатнах
     - Нойргүйдэх
     - Ядрах

    Үнэ: 52800 ₮
    More
  • Хүн орхоодой, цагаан гааны бэлдмэл

    Noimage

    - Биеийн температурыг богино хугацаанд өндөрсгөх бөгөөд 3-4 цагийн  хугацаанд үргэлжиж бие махбодийн чалх сайжруулна.
    - Мөн түүнчлэн өөх тосны задралын үед чухал үүрэг гүйцэтгэх ба бие  махбодийг амрааж даарахаас сэргийлдэг.

    Бие махбодь хөрөх
       Өрнөдийн анагаах ухаанд бие махбодь амархан даарч хөрөх байдал анхаарал татаж байгаа бөгөөд бие махбодийн захийн хэсгүүд болох гар болон хөлийн үзүүр цусан хангамж хангалтгүй байсантай холбодог бол дорно дахины анагаах  ухаанд хоол боловсруулалт, шингэлт буюу гэдэсний үйл ажиллагаа муудсантай холбон үзэж байна. Бие махбодь амархан даарч хөрөх өвчлөл нь олон янзын шинж тэмдэгээр илэрч болно.
     - Цусны эргэлт муудах 
     - Гар ба хөл даарах
     - Судас агших
     - Толгой өвдөх
     - Бие махбодийн бодисийн солилцоо хямрах
     - Сарын тэмдэг тогтворгүйжих
     - Гэдэсний үйл ажиллагаа сулрах
     - Арьс хуурайших
     - Цус багадалт
     - Дархлаа сулрах
       Хүний бие хэвийн байх үед 37 хэм байдаг, харин бие хөрдөг
    хүмүүсийн хувьд 34-35 биеийн хэмтэй байдаг.

    Үндсэн найрлагын үйлчилгээ:
    Хүн орхоодой:
       Хятадын Yunnan мужид ургадаг дэлхийн хамгийн шилдэг хүн орхоодойг бид хэрэглэдэг. 32 төрлийн сапонин, амин хүчил, флавоноид агуулдаг. Зүрх судасны үйл ажиллагаа болон элэгний үйл ажиллагааг сайжруулдаг.
    Цагаан гааны нунтаг:
       Цагаан гааг эрт дээр үеэс биеийн температурыг нэмэгдүүлэхэд ашиглаж ирсэн. Цагаан гааны сонголтийг хийхдээ    10 000 орчим төрлийн цагаан гаанаас хамгийн сайн үйлчлэлтэйг нь сонгосон. Цагаан гааг ханиад хүрэх, харшил     болон үе мөчний өвчнөөс (ревматизм) сэргийлэхэд хэрэглэнэ.

    Үнэ: 59400 ₮
    More
  • α-Липоины хүчил, коэнзим Q10 бэлдмэл

    Noimage

    Бие махбодийн бодисын солилцоог дэмжиж хоол тэжээлийн шимэгдэлтийг сайжруулдаг.
    - Коэнзим Q10  ---- тэжээлийн бодисоос илч гарахад оролцоно.
     Сквален      ----  Дааврын эх үүсвэр болдог
    - α-Липоины хүчил, Коэнзим Q10 нь хүний бие дэх исэлдэлтийн  идэвхижлийг саатуулах антиоксидант чанартай төдийгүй бусад  антиоксидантуудыг идэвхижүүлдэг.
    - Хүний биед үүсч буй хорт нэгдлүүдээс элгийг хамгаалдаг.

    Үндсэн найрлагын үйлчлэл

    α-Липоины хүчил:
    - Энергийн эх үүсвэр бий болгоход зайлшгүй хэрэгтэй коэнзим Q бөгөөд элгийг хүнд металл, бохирдол, хэт исэлдэлт зэргийн нөлөөнөөс хамгаалдаг. Эмнэлэгт тамир тэнхээ сайжруулах, чихрийн шижин өвнийг намжаах болон холестеринийг бууруулахад ашигладаг.

    Коэнзим Q 10:
    - Коэнзим Q10 нь эсийн идэвхитэй үйл ажиллагаа явуулахад шаардлагатай энергийн эх үүсвэрийг бий болгоход зайлшгүй хэрэгтэй юм. Хүний биед үүсч байдаг боловч 40 орчим наснаас эхлэн аажмаар буурдаг. Хэрвээ дутагдалд орвол эрхтэн, эсийн энергийн солилцоо алдагддаг. Үүнийг зүрх судасны өвчин анагаах зориулалттай эмчилгээний бүтээгдэхүүнээр хэрэглэдэг.

    Карнитин:
    - Тосны хүчлийг митохондрийн дотогш зөөвөрлөдөг бөгөөд өөх тосны задралыг дэмждэг. Нас ахих тусам цусан дахь агууламж нь буурдаг тул үүнийг гаднаас нэмэлт байдлаар авч байх хэрэгтэй.

    Орнитин:
    - Өсөлтийн дааврийн шүүрлийг дэмждэг. /Өсөлтийн гормон нь мах булчин  дахь өөх тосны задралаас тосны хүчил үүсэхэд оролцоно./ 
    - Элгэнд явагддаг хоргүйжүүлэх циклийг “Орнитины мөчлөг” гэж нэрлэдэг ба элэгний үйл ажиллагааг дэмждэг.

    Сквален:
    - Хүний биед байдаг бөгөөд элэгний үйл ажиллагааг сайжруулж эсийн бодисын солилцоог дэмждэг ба дааврын эх булаг болдог.

    Үнэ: 65450 ₮
    More
  • Төмрийн бэлдмэлтэй чихэр

    Noimage

    Усан үзмийн амттай зөөлөн чихэр нь ходоод гэдсэнд амархан шингэдэг төмөр агуулдаг. Үүнээс гадна жирэмсэн эхчүүдэд зайлшгүй хэрэгтэй фолийн хүчил болон В аминдэмийн комплекс агуулдаг.   
    - Энэхүү биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь ходоод  гэдэсний ханаар амархан шимэгддэг бөгөөд цусны эргэлтийг  сайжруулдаг.
    - Байгалийн гаралтай аминдэм агуулсанаар төмрийн шимэгдэлтийг нэмэгдүүлж цус багадалтын эсрэг үйлчлэл үзүүлдэг.
    - Сахаргүй учир бага илчлэгтэй байна.

    Төмөр дутлаас шалтгаалах бие махбодийн өөрчлөлт
    Төмөр дутагдахад цус багадах, ядаргаанд амархан орох, эсэд хүчилтөрөгч зөөгч  цусны улаан эсийн тоо цөөрч, гемоглобин үүсэлт цөөрснөөр ой санамж муудах шинж тэмдэг илэрнэ. Гемоглобин үүсэхэд төмөр төдийгүй зэс хэрэгтэй. Цусны улаан эсийн тоо хэмжээ буурсан үед бие махбодид өдөрт 10 мг орчим төмөр хэрэгтэй болдог. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 1.5-2 дахин илүү төмөр шаарддаг. С аминдэм нь биед төмөр шимэгдэхэд тусалж байдаг.

    Үнэ: 45000 ₮
    More
  • Коллаген ба гиалуроны хүчлийн бэлдмэл

    Noimage

    - Коллаген, гиалуроны хүчил, хондроитин сульфат агуулдаг  учир арьсны үйл ажиллагааг идэвхитэй дэмждэг. 
    - Энэхүү биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэснээр арьсны хөгширөлтөөс сэргийлж, уян хатан  байдал болон чийгшилийн хэмжээг нь тогтвортой барьж чаддаг.
    - ALPINIA SPECIOSA-ийн навчний ханд нь арьс нөхөн төлжих  болон С, В2, В6 аминдэмүүдийн солилцоог дэмждэг.

    Коллаген: Коллаген нь хүний биеийн ихэнх хэсэгт агуулагддаг бөгөөд бие эрхтэний хэлбэржилтэнд онцгой үүрэгтэй. Коллаген нь арьсны 40 хувийг эзлэдэг бөгөөд түүний батжил, уян хатан чанарт нөлөөлдөг. 
    Загасны коллагены пептид нь хүний арьсанд сайн зохицдог. Энэхүү бүтээгдэхүүнийг бусадтай харьцуулахад коллагены үнэр болон амтыг маш бага болгосон байдагт оршино.
    Гиалуроны хүчил: Арьсны 50%-ийг гиалуроны хүчил эзлэдэг ба чийг маш сайн барьдаг учраас арьсыг чийгшүүлдэг.
    1г гиалуроны хүчил нь 6л орчим усыг шингээж чадна. Маш сайн чийг баригч учраас нүдний болон ортопедийн эмнэлэгт өргөнөөр хэрэглэдэг.
    Гиалуроны хүчлийг “cock’ s comb”-оос 90%-ийн цэвэршилттэйгээр гарган авсан.
    Хондроитин сульфат: Хондроитин сульфат нь арьс уян хатан байх болон чийгээ барьж байхад тусалж улам залуу болгодог. Нас ахих тусам хондроитины хэмжээ багасч байдаг тул гаднаас нөхөн авах хэрэгтэй.
    Аварга загасны сэрвээний мөгөөрснөөс хондроитин сульфатыг өөрийнхөө үйлчлэлийг алдаагүй байдлаар нь ялган авч чадсан юм.    
    Эластин: Эластин нь арьсны давхаргад коллагентай багцлагдан орших ба арьс уян хатан байхад голлох үүрэг гүйцэтгэнэ.
    Церамид: Церамид нь арьсны чийгшлийн хэмжээг хэвийн барьж хуурайшилт болон үрчлээний эсрэг үйлчлэлтэй. Нас ахих тутам эс дотоодын өөх тосны церамидийн хэмжээ буурч байдаг тул гаднаас нөхөн авах хэрэгтэй.
    “Alpinia Speciosa”-ийн навчны ханд: Японы өмнөд хэсэгт орших Окинавад ургадаг Alpinia speciosa-ийн навчны цэвэршүүлсэн ханд юм. Арьсны ширхэнцэрийн эсийн нөхөн төлжилт, коллагены нийлэгжилтийг дэмждэг.

    Үнэ: 64900 ₮
    More
  • Нүдний хараа сайжруулах бэлдмэл

    Noimage

    Бөөрөлзгөнө, лютеин болон А аминдэм агуулсанаараа нүд ядрах, хуурайших болон улайхад хэрэглэхэд үр дүнтэй.

    - Нүд ядрах, хуурайших болон улайхаас хамгаална.
    - Бөөрөлзгөнө, лютеин нь хэт ягаан туяа болон  хүчилтөрөгчийн идэвхижлээс улбаалж буй нүдний өвчлөлөөс хамгаалахад чиглэсэн байдаг.
    - А аминдэм нь нүд хуурайших болон шөнийн харалган  болохоос хамгаална.
    - Хол, ойрын хараа муудахаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

    Бөөрөлзгөнө: Умард Европын орнуудад (Финланд, Швед) ургадаг бөөрөлзгөнөөс ялган авсан.
    (Идэвхитэй найрлага: антоцианин 25% орчим). Нүд ядрахаас хамгаалж, родопсин дахин нийлэгжихийг нэмэгдүүлэх ба хялгасан судасны батжлыг сайжруулдаг. Антиоксидант үйлчилгээтэй.    
    Лютеин: Лютеин нь бууцай болон цэцэгт байцаа зэрэгт агуулагддаг бөгөөд каротиноидын нэг төрөл юм. Лютеиныг өдөрт авах хэмжээ 6мг. Лютеин нь нүдний болор болон торлог бүрхэвчинд байдаг. Мөн арьс, хөх болон умайн хүзүүнд байх бөгөөд өдөрт 6 мг- ийг авч чадвал нүдэнд цагаа унах, арьсанд хар толбо үүсэхээс хамгаална.  
    А аминдэм: А аминдэмийн дутагдалын нэг шинж тэмдэг нь орой бүрэнхийд юм сайн харж чадахгүй болдогийг та мэддэг байх. Мөн түүнчлэн эвэрлэг бүрхүүл хатуурч цайрдаг. Нөгөө талаас А  аминдэм дутагдахад арьс болон салст бүрхэвч хатуурч хуурайшдаг.
    Хризантемийн ханд: Хризантем нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй ба эрт дээр үеэс цусан хангамжийг сайжруулах эмийн түүхий эд болгон ашиглаж иржээ. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд чихрийн шижин өвчний эсрэг үйлчлэлтэй болохыг тогтоожээ.
    Nikko агч модны ханд: Nikko агч мод нь зөвхөн Японд ургадаг.  Эдо/1603-1867/ эринээс өмнө Kyoto ба Hyougo мужид нүдний өвчлөлийн үед хэрэглэдэг байжээ. Элэгний үйл ажиллагааг нэмэгдүүлэхээс гадна ерөндгийн идэвхижилээс үүсэх нөлөөг саатуулна.
    Доказагексаены хүчил=ДГХ /DHA/  (Загасны тос) : ДГХ агуулсанаар нүдний хараа болон торлог бүрхэвчийн үйл ажиллагааг нэмэгдүүлдэг.

    Үнэ: 34650 ₮
    More
  • Ясны сийрэгжилтийн эсрэг бэлдмэл

    Noimage

    -  Кальци, магнийг хамтад нь агуулсанаар яс болон шүдийг  бэхжүүлдэг, харин Д3, К2 аминдэмүүд нь тэдгээрийн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг бол хондроитин нь ясанд кальци  бэхлэгдэхэд тусалдаг.
    - Кальци, Магнийн 2:1 гэсэн харьцаа нь хамгийн зохистой юм. 
    Өдөрт 5 ш шахмалыг ууснаар өөрт хэрэгтэй кальцийг нөхөн  авах боломжтой.
    - Буурцгийн изофлавон нь цэвэршилтийн үе дууссан хүмүүст тохиолддог ясны сийрэгжил болохоос хамгаалдаг. 
    - Ксилитол агуулдаг нь шүд эрүүл байхад тустай. 
    - Тарагны амттай.

    Үндсэн найрлагын үйлчлэл

    Dolomite: Шохойн чулуулгийн үеэс авсан байгалийн гаралтай кальци магнийн харьцаа 2:1.
    Буурцагийн ханд: Изофлавон агуулсан бөгөөд эм бэлгийн даавар(эстроген)-тай төстэй үйлдэлтэй.
    Д аминдэм: Тосонд уусдаг аминдэм бөгөөд кальцийн шимэгдэлт болон ясны хэлбэржихэд чухал үүрэгтэй. 
    К аминдэм: Тосонд уусдаг аминдэм бөгөөд ясны хэлбэржилтэнд чухал үүрэгтэй.
    Ксилитол: Шүд эрүүл байхад тустай
    Хондроитин сульфат: Хондроитин сульфат нь кальцийг ясанд бэхлэгдэхэд тусалдаг.
    Хөгширөлт ба ясны нягтшил: 18 наснаас хойш аажмаар физиологийн үйл ажиллагаа буурдаг. Ясны 20-30%-ийг алдсанаар яс хэврэгшдэг бөгөөд бид Остеопороз хэмээн нэрлэдэг. Яс хэврэгших үндсэн шалтгаан нь түүнд агуулагдах кальцийн дутагдалтай холбоотой. 
    Остеопороз: Остеопорозийн үед яс сийрэгшиж улмаар амархан хугарч гэмтдэг болдог. Сарын мөчлөг алдагддаг эмэгтэйчүүд болон нас тогтсон эрэгтэй, эмэгтэй хүмүүст ихэвчлэн тохиолддог боловч хооллолт муу, хэт ачаалалттай эсвэл адренал стероид хэрэглэдэг залуу үед ч тохиолддог.

    Үнэ: 31350 ₮
    More
Жагсаах: Нэмэгдсэн огноо өсөхөөр | Нэмэгдсэн огноо буурахаар | Үнэ өсөхөөр | Үнэ буурахаар

Энэ Сарын